Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МонПЭН” ЗАГВАР ТӨСЛИЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021-10-18

 Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой МонПЭН загвар төслийг Дундговь аймагт хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын ЭТЧАБ-ын Хэлтсийн дарга С.Энхцолмоноор ахлуулсан сургалтыг баг аймгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, аймгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр улсын буюу 3-р шатлалын эмнэлэг хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд ЭМЯ-аас дэмжиж ажиллахыг хүслээ. Төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж 4 өдрийн цогц сургалт зохион байгуулахаар ЭМЯам, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний төв, АШУҮИСургуулийн удирдлага, сургагч багш нар орон нутагт ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%