Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОДНЫ ҮНЭ ТОГТВОРЖЖЭЭ

2021-10-13

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал модны хяналтын зах дээр очиж шийдвэрийн хэрэгжилттэй танилцлаа.
Эрдэнэбулган сумын айл өрхүүдийн өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, аймгийн БОАЖГ, Экологийн цагдаа, Эрдэнэбулган, Цэнхэр, Булган, Ихтамир сумдын Засаг дарга, ойн ангийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хурлыг 9 сарын 30-нд зохион байгуулсан байдаг.
Хурлаас тодорхой шийдвэрүүдийг гарган аймгаас нийслэл хот болон бусад аймагруу галын түлээний мод нийлүүлэхгүй байх, модны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийн хөөрөгдлийг бууруулах бодлого барьсан.
Галын түлээний мод борлуулдаг иргэдийн хэлснээр нэг портер мод 220-320 мянган төгрөгийн ханштай байна.
Нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор цаашдаа ч модны үнэ буурах боломжтой гэж аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%