Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН"-Д АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА НЭГДЭЖ МОД ТАРЬЛАА

2021-10-07

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих ажлыг 2021 оны 10 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр \2021.10.06\ аймгийн ИТХ-ын Ажлын алба нэгдэж мод тарьлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг аймгийн ИТХ-аас дэмжиж, аймгийн ИТХ-ын даргын санаачлагаар “Аймгийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө” боловсруулан батлах, байгаль орчны урт хугацааны томоохон баримт бичиг болох Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар олон ажлыг санаачлан зохион байгуулж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%