Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.НАСАНБАТ ШАРЫН ГОЛ СУМЫН 17 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИЛАА

2021-10-04

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат Шарын гол суманд ажиллах үеэрээ Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд  400 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар хийгдэж буй цэцэрлэгийн барилгын их засварын ажлын явцтай газар дээр нь үзэж танилцлаа.

Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэг 36 жилийн дараа их засварт орж байгаа бөгөөд барилгын дээврээс эхлээд сантехникийн шугам, дулаан хангамжийг  шинэчилж, мөн цонх, хаалга, хулдаас солих зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.  

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон тус сумын удирдлагууд уг ажлын явцтай танилцах үеэрээ их засварын гадна фасадны гадаргууны тэгш хэм алдагдсан, зарим газраараа мэдэгдэхүйц завсартай байгаа тухай гүйцэтгэгч байгууллагын хариуцсан ажилтанд анхааруулж, стандартын дагуу эргэн засварлах чиглэл өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%