Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2020-2021 ОНД НИЙТ 31 ХҮНД 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОЖЭЭ

2021-10-04

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 2021 оны  3 дугаар улиралд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэх, нөхөх олговор авахаар бүртгүүлсэн хэлмэгдэгсэдийн  хүүхдүүдийн судалгаанд хамрагдсан хүмүүстэй уулзан заавар зөвлөмж өгөх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

            2021 оны 3 дугаар улиралд тэтгэмж тусламж, нөхөн олговор авах болон хуулийн өөрчлөлтийн талаар санал хэлж, зөвлөмж авахаар аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст ирүүлсэн 2 санал, хүсэлт, өргөдлийг судлаж, заавар зөвлөмж өгч холбогдох газруудад уламжилсан ба өргөдөл хүсэлт гаргасан хүмүүст амаар болон бичгээр тухай бүр нь хариу өгч  5 хүнд заавар зөвлөгөө өгч, цагаан номоос шүүлт хийж өгсөн байна.

Дархан-Уул аймагт амьдарч буй хэлмэгдэгсэдийн үр хүүхэд болох 66 иргэний судалгаа гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан 51 иргэнээс 10 иргэн 80.0 сая, 16 иргэн 40.0 сая, 4 иргэн 20.0 сая, 1 иргэн 1 сая нийт 31 иргэн 1 тэрбум 521 сая төгрөгийн нөхөх олговор аваад байна.

         Тус аймгаас 2021 оны 3 дугаар улиралд өссөн дүнгээр 15 иргэн 40,0 сая төгрөгийн, 1 иргэн 81,0 сая, 3 иргэн 80,0 сая, 1 иргэн 20,0 сая төгрөгийн нийт 20 иргэн 941,000,000 төгрөгийн нөхөх олговор авах тухай хүсэлт материалаа бүрдүүлэн ЦАУЗБУК-т хүргүүлээд байна.

       

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%