Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАРЫН ГОЛ СУМААС СОНГОГДСОН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АХМАДУУДАА БАЯРЛУУЛЛАА

2021-10-04

Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-д Шарын гол сумаас сонгогдон ажиллаж буй аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Төлөөлөгч Д.Амарсанаа, Г.Мөнхбат нар сумынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Короновирусын цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүйгээр ахмадуудын төлөөллүүдийг өнөөдөр /2021.09.30/ хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох албан байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ярилцлаа.

Мөн аймаг орон нутгаас гаргаж буй шийдвэр, үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг хуваалцлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%