Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НОМГОН СУМАНД 10 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

2021-09-22

“Шинэ мянган айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд тус суманд 10 айлын орон сууц баригдаж  өнөөдрийн билэгт сайн өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-нд Улсын комисс хүлээн авлаа.

Улмаар уг орон сууцыг ашиглагч байгууллага болох “Говь гурван сайхан” орон сууцны корпораци хүлээн авснаар холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг зарлах юм.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хил гаалийн нэвтрүүлэлт буурч, ачаа тээврийн гацалт үүссэн, үнэ өссөний дээр олон хоногийн хөл хорио зэрэг хүндхэн үед гүйцэтгэгч “Оршдос” ХХК харицлагатай ажиллаж, зураг төсвийн дагуу чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөнд сум орон нутгийнхан баяртай байгаа билээ.

Номгон суманд өмнө нь 2014 онд ийнхүү 8 айлын 2 орон сууцыг инженерийн хийцтэйгээр “Мэндийн говь” ХХК өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэн өгч байсан байна. 

сумын Засаг дарга С.Идэрсүрэн 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%