Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Манлайлж алхъя Малчдаа дэмжье" хандивын аянд оролцсон байгууллага, иргэдийн дунд азтан шалгарууллаа.

2021-07-06

Өмнөговь аймгийн Номгон сумын Залуучуудын холбоо, Улаан Загалмайн Анхан Шатны хорооноос хамтран зохион байгуулсан "Манлайлж алхъя Малчдаа дэмжье" хандивын аянд нийт 19 байгууллага, 76 иргэн оролцож сэтгэлийн хандиваа ирүүлсэн. 2021.07.06-ний өдөр нийт хандивлагчдынхаа дунд 8 азтан шалгарууллаа. Нутгийн сайхан үзэсгэлэнт байгалийн уран зургийн азтанаар Улаанбаатар хотоос оролцсон Сурвалж.мн сайтын хамт олон, Төхөм багийн иргэн Тунгалагийн Чандмань, Даланзадгад сумын 4 дүгээр цэцэрлэгийн хамт олон шалгарлаа. Анхан шатын тусламжийн багц, ноосон хөнжилийн азтанаар Төхөм багийн харъяат Жаргалхүүгийн Чулуун, сумын ИТХ-ын төлөөлөгч Цогоогийн Батбаяр, анхан шатны тусламжийн багцын азтанаар Номгон сумын 14-р цэцэрлэгийн хамт олон, Дэрсэнэ-ус багийн харъяат Нялххүүгийн Оюунсүрэн, Хармагтай багийн харъяат Цогбаатарын Уугантөр нар шалгарч азтан боллоо. Азтан болсон нийт азтан хандивлагчиддаа баяр хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Аянд оролцсон Та бүхэнд дахин дахин талархал илэрхийлье. Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%