Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа

2021-06-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж ажилласан сонгуулийн хороодын ажилтан, Төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Сонгуулиар сумын сонгуулийн хороонд 7, 5 хэсэгт 35, мэдээлэл технологийн даамлаар 6, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнаар 5, цагдаагийн байгууллагаас томилогдсон 5 албан хаагч, эрүүл мэндийн төв, Онцгой комиссоос томилогдсон 15, нийт 70 гаруй албан хаагчид ажиллалаа. Номгон сумын сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 1766 сонгогчийн 59,7 хувь буюу 1054 сонгогч сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн дүнтэй байна. Санал өгсөн сонгогчдын 59,7 хувь буюу 835 сонгогч У.Хүрэлсүхийн төлөө, С.Эрдэнийн төлөө 94, Д.Энхбатын төлөө 82 сонгогч тус тус саналаа өглөө. Санал огт тэмдэглээгүй саналын хуудас 42, Сонгогч буруу тэмдэглэл хийснээс болон санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг уншаагүйгээс хүчингүй болсон 8 хуудас гарсан дүнтэй байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг анх удаа цаг тутам, 12 насны ангиллаар олон нийтэд нээлттэй, ойлгомжтой, ил тод технологийн тусламжтайгаар / хөдөө орон нутгаас 11:00, 15:00, 19:00, 22:00 цагуудад/ маш богино хугацаанд түргэн шуурхай мэдээлж байсан нь онцлог, сайхан байлаа. Санал хураалт дууссаны дараа хяналтын тооллогыг бүх хэсгүүдэд зохих журмын дагуу зохион байгуулсан, хяналтын тооллогоор ямар нэгэн алдаа, зөрчил гараагүй. Манай сумын хэмжээнд сонгуулийг ажиглахаар МАН -аас 10, АН-аас 10, "Зөв хүн-Электорат" эвсэлээс 1 хүн бүртгүүлж сонгуулийг ажигласан. Сонгуулийг зохион байгуулж хамтран ажилласан нийт албан хаагчид Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сумын Сонгуулийн хороо

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%