Багийн Хурлын дарга нарын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд дараах 10 үзүүлэлтийг тусгахаар боллоо
- Багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг улиралд нэг удаа зохион байгуулах / хуулийн 46.2/
- Тухайн жилийн ажлын төлөвлөгөө болон түүний биелэлт, эхний хагас жилийн ажлын тайлан мэдээг 6 сарын 20 болон жилийн эцсийн тайлан мэдээг 12 сарын 10-ний дотор сумын Хурлын ажлын албанд ирүүлэх
- Хуралдааны материалыг тухай бүр үдэж архивын нэгж үүсгэн хүлээлгэж өгөх
- Хурлын үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулж тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн, идэвх санаачлагыг өрнүүлсэн арга хэмжээ, бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр дүнд хүрсэн байх. / 23.1.4/
- Багийн Засаг даргатай хамтран ажиллаж, ажилд нь чиглэл өгч, тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгсөн байх /32.8.5/
- Дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэр, үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь хэрэгжүүлж ажиллах, хариуг хугацаанд нь өгсөн байх
- МУЗН-ийн үйл ажиллагааг дэмжин гишүүдийн хандив, татварыг жилдээ багтаан төвлөрүүлсэн байх
- Сумын ИТХ-ын багаас сонгогдсон төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтнуудтай уялдаа холбоотой ажилладаг байх
- Багийн иргэд, багийн үйл ажиллагаатай холбоотой судалгааг гаргасан байх / багийн өрхийн, малын, худаг усны, эзэмшлийн газар, өмчлөлийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ахмад настны, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийн ......гэх мэт/
- Багийн ИНХ-ын хуралдаан, зохион байгуулсан ажлын талаар мэдээ мэдээллийг иргэдэд сурталчилж ажилласан байх