Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЮУНЛАГ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ БУЦААВ

2021-05-31

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2021.05.31/ Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газраас “Оуюнлаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр орууллаа.

   Иргэдийн дунд шинжлэх ухаанч үзэл санааг бүтээлчээр хөгжүүлж хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай, үндэсний хэл бичгийн мэдлэг, чадвар, тасралтгүй бүтээлчээр суралцдаг “Оюунлаг Дархан”-ы иргэдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Оюунлаг дархан” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.

    Харин Тэргүүлэгчдийн зүгээс “Оюунлаг дархан” хөтөлбөрийг өмнөх бүрэн эрхийн хугацаанд батлан 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Дарханчууд оюунлаг, авьяаслаг” дэд хөтөлбөрийн үргэлжлэл учраас тус хөтөлбөрийн гарсан үр дүн, хэрэгжилтийн тайлантай танилцах ёстой гэж үзэж, дахин боловсруулалтын шатанд буцаалаа.

    Орон нутгийн санхүүжилтээр 3 жил хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүнд суурилж, “Оюунлаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилтын төсвийн төсөөллийн хамт үзэж танилцахаар боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%