Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2021-05-28

    Аймгийн Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид хийх ажлын тухай мэдээлэлтэй танилцлаа.

     Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат: Уг зөвлөл нь хамтын шийдвэрээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг улам сайжруулахад шаардлагатай зардлын санхүүжилтыг энэ онд өмнөх жилүүдээс илүү  шийдвэрлэж өгсөн бөгөөд эргээд тодорхой үр дүнг хүлээж байгааг онцоллоо.

      Зөвлөлийн дарга, гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулж, Зөвлөлийн гишүүд цаашдын үйл ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%