Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2021-05-28

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг улирал тутам зохион байгуулдаг бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2021.05.28/ боллоо.  

        Уг зөвлөгөөнөөр 2021 оны төсвийн орлого, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Татварын хэлтсийн дарга Х.Оюунцэцэг, 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, бүртгэлийн талаар Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Баасанжаргал, 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2022-2024 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн мэдээллийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх нар тус тус тавьлаа.

         Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, төсвийн орлого, зарлага, санхүүжилт болон Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмж өглөө. 

 

 

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%