Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” ШАГНАЛЫГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

2021-05-27

Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р багийн малчин Алтангэрэлийн Бавуу “Алтан ботго”-ны эзнээр, Өндөршил сумын Цог багийн малчин Эрдэнэ-Очирын Алтанхуяг “Алтан унага”-ны эзнээр тодорч шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, МҮОНРТ-ын “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн ерөнхий редактор Ө.Цогт-Эрдэнэ нар шагналыг гардуулж өглөө. Хаврын тэргүүн сард олгодог уламжлалт шагнал цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хойшлогдоод байсан юм. Жил бүр бусдаас илүү хөдөлмөрлөж , төлийн хорогдолгүй ажиллаж олон тооны төл хүлээн авсан малчныг МҮОНРТ-ээс “Алтан төл”-ийн эзнээр шалгаруулдаг уламжлалтай.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%