Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021-05-21

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод Ковид-19 цар тахлын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн хүн амыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, эрүүл мэндийг нь дэмжих төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хамт олонд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн иж бүрэн аппарат,  1-19 хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт хамгаалах хувцас, халуун хэмжигч, гар ариутгагч, амны хаалт болон бээлийг хүлээлгэн өгч ажиллах нөхцөлд нь дэмжлэг үзүүллээ.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 7 хороодтой бөгөөд Хурлын Тэргүүлэгчдээс өгсөн чиглэлийн дагуу дүүргийн хүн амыг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь дэмжих, эрсдлийг бууруулах, халдвар хамгааллыг сайжруулах, эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа алба хаагдчын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төсөл санаачлан хэрэгжүүлэн ажиллалаа.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%