Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГ НЬ “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОЛБОО”-НЫ ГИШҮҮН ЮМ

2021-05-20

Зүүн Хойд Нутгийн Захиргааны холбоо нь улс хоорондын  харилцан ойлголцол, тэгш эрхэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг бий болгосноор итгэлцлийг бүрдүүлж, Зүүн хойд азийн орнуудын хамтын хөгжлийг сайжруулах, улмаар дэлхийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан.

Тодруулбал Хятад, Япон, Орос, Өмнөд Солонгос улсын нийт 78 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд 666 сая хүн амыг хамарсан, орон нутгийн Захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэлийн Азийн хамгийн том олон улсын байгууллага юм.  

2006 оны Пусаны Бүгд хурлаар Монгол улсын Дархан-Уул аймаг тэргүүтэй нийт 19 аймаг, нийслэл Улаанбаатар хот гишүүнээр элссэнээр одоо Холбооны хамгийн олон гишүүнтэй улс болсон бөгөөд Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.

Зүүн Хойд Нутгийн Захиргааны холбооны  Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR Хэрэг эрхлэх газрын 5 хүн 1 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилсан бөгөөд 15 аймгийн Засаг даргатай уулзалт хийсэн юм.

Энэ уулзлатын үеэр NEAR Хэрэг эрхлэх газраар дамжуулан Монгол улсын аймаг орон нутгууд Солонгос, Японы орон нутгуудтай харилцаа тогтоох, NEAR-ын Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хуралд гишүүн орон нутгуудын шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалтнуудыг оролцуулж байх, гишүүн орон нутгуудад бодит үр дүнтэй эдийн засгийн харилцааг явуулах шаардлагатай зэрэг санал, асуудлыг дэвшүүлжээ.

Манай аймгаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нь NEAR Хэрэг эрхлэх газарт Монгол Улсын орон нутгуудыг Төлөөлөн ажиллаж байна.

Мөн түүнчлэн NEAR-Хүүхэд сурагчдад зориулсан 9 дэх удаагийн гар зураг, зурагт хуудасны уралдааныг “Ковид цар тахал дарагдсаны дараа миний очихийг хүсч байгаа Зүүн хойд Азийн орон” сэдвийн хүрээнд гишүүн 80 орон нутгийн 13-18 насны хүүхэд сурагчдын дунд зохион байгуулж байгаа бөгөөд 2021 оны 4-6 сарын хооронд явагдах энэхүү уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас авах боломжтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%