Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан" -ийн хөрөнгөөр2020 онд Номгон суманд хийгдсэн бүтээн байгуулалт

2021-05-13

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан" -ийн Зөвлөл нь Өмнөгөвь аймгийн хэмжээнд 2020 онд 10 төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Номгон суманд "Сургуулийн гадна талбайн хашаа" хөтөлбөр, "Тогтоолмын талбай тохижуулах" хөтөлбөр, "Стандарт хаяг" хөтөлбөр, "Хүүхэд хөгжил" хөтөлбөр, "Малын эмч нарын цахим системийн тоног төхөөрөмж нийлүүлэх" хөтөлбөрүүд хэрэгжсэн. 

Оюу толгой компани нь "Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ"  гэсэн эрхэм зорилогынхоо хүрээнд орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хамтын гэрээ байгуулж, гэрээнийхээ хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"Т ББ-ыг үүсгэн байгуулаад 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 

Гэрээний дагуу тус компани жил бүр 5 сая ам доллар түүнтэй тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгодог Грвийн оюу хөгжлийг дэмжих санд олгодог. Сангийн хөрөнгөөр эрүүл мэнд,  боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр аймгийн болон түншлэгч сумдын тогтвортой хөгжилд хувь нэмэр  оруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдан зохион байгуулах үүрэгтэй ажилладаг. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%