Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчтэй.
ИТХ-ын Төлөөлөгчид 2021.05.13-ны өдрийн цахим сургалтанд 90 % ирцтэй хамрагдаж байна. 2 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар сургалтаас чөлөөлөгдсөн. Сургалтаар Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс, Орон нутгийн санхүүгийн удирдлага, Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт гэсэн сэдвийн хүрээнд хичээлийг сургагч багш Д. Мядагсүрэн, Ц. Хандцоо, Б. Цэвэгмэд нар хичээл орж байна.
Энэхүү сургалт нь "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Өмнөговь аймгийн ИТХ-аас зохион байгуулагдаж байгаа юм.