Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-05-11

Өнөөдөр /2021.05.10/ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид цахим хэлбэрээр хуралдаж, цаг үеийн болон төлөвлөгөөнд тусгагдсан зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлын Тэргүүлэгчид дүүргийн хүн амыг Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, дархлаажуулалтад хамруулах, халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр ажил санаачлан зохион байгуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын дарга нарт чиглэл болголоо.

Түүнчлэн Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Коронавируст цар тахлын үед ажиллаж буй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдыг дүүргийн Хурлын шагнал болон Төрийн дээд шагналаар шагнуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%