Номгон сумын Сонгуулийн хорооны 7 гишүүн цахим сургалтанд 100 хувийн ирцтэй хамрагдлаа. Сургалтыг Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооноос зохион байгуулж Сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн байгууллагын зохион байгуулалт, сонгогчийн нэрсийн жагсаалт, сонгогч шилжих, санал авах бэлтгэх, саналын хуудасны зарцуулалт, ашиглалт,хамгаалалт зэрэг сэдвүүдээр хичээл орж, гишүүдийн асуултад хариулт өглөө.