Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЁС ЗҮЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМТЭЙ БОЛНО

2021-05-05

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн Дөрөвдүгээр хуралдаан маргааш буюу 2021 оны 05-р сарын 05-ны өдөр болно. Уг хуралдаанаар 3 асуудал хэлэлцэх бөгөөд түүний нэг нь ИТХ-ын Төлөөлөгдийн ёс зүйн үлгэрчилсэн дүрэм юм. Бүх шатны ИТХ-ын Төлөөлөгчдөөс иргэд сонгогчид, сонгогдсон Хурлын байгууллагынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ёс зүйн хэм хэмжээг сахиж, хууль судалж, мөрдөж хэрэгжүүлэх, ёс зүйн аливаа алдаа дутагдал зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төлөөлөгчийн ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлахаар өнөөдөр урьдчилсан байдлаар цахимаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт 15 төлөөлөгч оролцож санал бодлоо илэрхийлсэн байна. Цахимаар оролцоогүй бусад төлөөлөгчдөөс ч мөн дүрэмд оруулах, санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн дүрэмд тусгах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%