Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цаг үеийн асуудлаар хуралдлаа

2021-04-08

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал АОК-ын шуурхай штабын дарга В.Мөнхбат, ОБГ-ын дарга Г.Эрдэнэбаатар нартай аймгийн хэмжээнд үүсээд байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 09-ны өдрийн 01 тоот тогтоолоор “Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” баталж, журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 04 сарын 09-ны өдөр Ковид-19 нөхцөл байдлын талаар цахим хурал зохион байгуулж, бүх сумд, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагад зөвлөмж, уриалга гарган хүргүүлэхээр боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%