Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хичээл сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

2021-03-02

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшин нар 3 сарын 01-нээс орон нутгийн хичээл эхлэх болсонтой холбоотой лаборатори 1 дүгээр сургууль, 4, 5 дугаар сургууль, Ирээдүй цэцэрлэгийн хичээлийн бэлтгэл ажил, халдвар хамгааллын бэлэн байдалтай танилцан зөвлөмж чиглэл өглөө.
Ерөнхий боловсролын сургуульд танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох юм. Мөн орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%