Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архангай аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо

2021-02-04

 
Өнөөдөр /2021/02/03/ Архангай аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Золжаргал болон мэргэжлийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн БОАЖГ-ын дарга Г.Алтан-Очир Архангай аймгийн аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг хэд хэдэн агуулгаар гаргаж мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй санал солилцлоо. Мөн аймгийн ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал ‘’Архангай аймгийн нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө /2019-2030/’’-г танилцууллаа. Хурлаар Архангай аймгийн хэмжээнд Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг үндэслэн, бодлогын бичиг баримттай болох тухай хэлэлцэв. Үүний тулд нэн даруй ЗДТГ-ын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулж, цар тахлын нөхцөл байдлаас хамааран ирэх дөрөвдүгээр сард нийт сумдыг хамарсан томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөлөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%