Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-03-24

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос ковид-19 цар тахлын үед иргэдийг биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, таниулах, хүсэл сонирхлыг бий болгох, дэмжих, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдраа чийрэгжүүлэх дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд сурталчлан “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 15-28-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд цахимаар зохион байгуулж байна.
 
Цахим гүйлт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн шинэ тутам хөгжиж буй гүйлтийн нэгэн арга хэлбэр юм. Гол онцлог нь нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүссэн хүн бүр уралдаж, өрсөлдөж болдгоороо онцлогтой юм.
 
Тус ажлын хүрээнд өнөөдөр /2021.03.24/ аймгийн БТСГ-ын хамт олон аймгийн ИТХ-ын даргатай уулзаж, “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээг танилцуулахаас гадна иргэд, албан байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээнд нэгдэхийг хүссэн иргэд “STRAVA” гар утасны аппликейшн ашиглан оролцох боломжтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%