Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООДЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ СОНГОН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-01-15

     2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороо байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудал түүний бүрэлдэхүүнийг батлах тухай" 03 дугаар тогтоолыг баталсны дагуу хороодын дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгосон.  2021 оны 01 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын асуудал эрхэлсэн хорооны даргаар Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ч.Батнайрамдал, Нийгмийн хамгаалал, байгаль орчны бодлогын асуудал эрхэлсэн хорооны даргаар П.Энхтайван, нарийн бичгийн даргаар Б.Санжмятавыг, Эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны даргаар Ч.Мөнхбат, нарийн бичгийн даргаар М.Батболд нарыг тус тус сонгон хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%