Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хууль, эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын хороо хуралдлаа

2021-01-12

2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороо байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудал түүний бүрэлдэхүүнийг батлах тухай"  03 дугаар тогтоолыг баталсан. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагт аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, нутгийн удирдлага, өргөдөл гомдлын асуудал эрхэлсэн хороо хуралдаж  хорооны даргаар Д.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ч.Батнайрамдал нарыг сонгон хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэв.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%