Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ БАТАЛЛАА

2020-12-07

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах "Хуралдааны дэг"-ийн төслийг хэлэлцэн, өнөөдөр /2020.11.23/ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар  батлав.

Энэхүү дэгийн зорилт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан болон Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд нийт 7 бүлэг, 26 зүйл, 207 хэсгээс  бүрджээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%