Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 2021 оны төсвийн төслийн хамт аймгийн ЗДТГ-аас өргөн мэдүүллээ.

2020-11-25

Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон 2021 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн өргөн мэдүүллээ. 

Үндсэн чиглэл нь 8 зорилго, 34 зорилт, 148 арга хэмжээтэй бөгөөд

 - Үндэсний нэгдмэл үнэт зүйл

 - Хүний хөгжил

 - Амьдралын чанар ба дундаж давхарга

 - Эдийн засаг

 - Засаглал

 - Ногоон хөгжил

 - Амар тайван, аюулгүй нийгэм

 - Бүс, орон нутгийн хөгжил гэсэн зорилтуудыг ханган ажиллах юм байна.

Үндсэн чиглэлийг Канад улсын МЕРИТ төслийн шугамаар Удирдлагын академийн багш нараас зөвлөгөө авч хянуулан, Үндэсний хөгжлийн бодлогын газраас санал авч, аймгийн иргэдийг санал гаргах боломжоор хангаж ажилласан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%