Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.БАТЖАРГАЛ, “МХБХ” -НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ТЭРБААТАР НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2020-11-10

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батжаргал, “Монголын Хөл Бөмбөгийн Холбоо” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, аймгийн БТСГ-ын дарга Р.Батболд, аймгийн хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга К.Баттулга нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт 2020 оны 11 сарын 9-ний өдөр гарын үсэг зурлаа.

 Энэхүү санамж бичгийн зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 3.5 дахь зорилтын хүрээнд нийтийн хөл бөмбөгийг орон нутагт өргөн дэлгэр хөгжүүлэх, аймгийн хөл бөмбөгийн шигшээ багийг амжилт үзүүлэхэд чухал ач холбогдолтой санамж бичиг юм.

Хөлбөмбөгийн Азийн холбооны санхүүжилтээр 2020 онд хөлбөмбөгийн талбай хийгдэхээр төлөвлөгдөж байсан хэдий ч Covid-19-өөс болж хойшлогдож    2021 оны 4 сард нийт 1,7 тэрбумын төсөвт өртөгөөр 20х40 харьцаатай орчин үеийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай хийгдэхээр боллоо.   

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%