Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан хуралдлаа

2020-11-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Ж.Зоригтбаатар нээж, хуралдааныг удирдлаа.
Анхдугаар хуралдаанаар аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын  хуралдааны дэг батлах тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай , аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах тухай зэрэг 7 асуудал хэлэлцэн баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%