Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-05-22

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческигээр ахлуулсан ЭСЯ-ны төлөөлөл Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улсын соёл, боловсрол, иргэн хоорондын хамтын ажиллагааг дэмжин Дархан хотод 5 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж байгаа юм.
Түүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өнөөдөр /2020.05.22/ албан ёсоор хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад аймгийн ИТХ-ын  Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлогын хяналтын хорооны дарга Б.Жавхлан, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар байлцсан юм.
АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески Дархан хот дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төвийг үүсгэн байгуулахаар болсон таатай мэдээллийг хүргэсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат орон нутгийн удирдлагуудаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Дархан хот дахь Америкийн Соёл, Мэдээллийн төв нээгдсэнээр Дархан хотын иргэд АНУ-ын талаар бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой бөгөөд тус төвөөс англи хэлний сургалтууд, англи хэл дээрх номын сан, интернетийн үйлчилгээ болон их дээд сургуулиудад элсэх талаар хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх үйлчилгээ зэргийг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм. Мөн Дархан дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төв нь соёл, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах аж.
Дархан дахь Америкийн Соёл, Мэдээллийн Төвийн санхүүжилтийг АНУ-ын Төрийн Департаментаас баталгаажуулсан ба төвийн үйл ажиллагааг АНУ-ын Батлан хамгаалах яамны Иргэн-Цэргийн харилцааны барилгын сэргээн заслын тусламжтайгаар 2020 оны 11 дүгээр сард нээхээр төлөвлөжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%