Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2020-05-02

Чингэлтэй дүүрэгт 2020 оны тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус дүүргийн иргэд 5 дугаар сарын 7-ны өглөө 8:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ.

Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой байдлын комиссын дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх нар бэлтгэл ажилтай танилцаж, санал солилцохоос гадна хороодын Хэсгийн ахлагч, Эргүүл нартай уулзаж цаг үеийн байдлаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өглаа.

Мөн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийтийн эргүүлүүдэд хантааз, ариутгалын бүтээгдхүүнийг гардуулан өгч амжилт хүслээ.






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%