Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОРООДЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГ, ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛҮҮДИЙН АЖЛЫГ ДҮГНЭЛЭЭ

2020-04-17

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцлээ. 
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга бөгөөд салбар зөвлөлийн дэд дарга Н.Батсүмбэрэл,  салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов. Салбар зөвлөлийн энэ удаагийн хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн  ажлыг дүгнэж, 3 дугаар сарын урамшуулал олгох тухай, Шагнах тухай, асуудлуудыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%