Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Шуурхай арга хэмжээ авч байна

2020-04-15

Номгон сумын Эмгэнбулаг багийн нутагт 2020.03.15-наас эхлэн иргэд хууль бусаар алт олборлож их хэмжээний газар, бэлчээр талхлагдан сүйтгэгдэж, хаа сайгүй нүх, жалга бий болж байгаль орчин бохирдсоны улмаас мал бэлчих, малчид малаа хариулахад аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Улс орон даяар хөл хорио тогтоож, дэлхий нийтийг хамраад байгаа корона аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж өөрийгөө, гэр бүлээ, Монголоо хамгаалах энэ хариуцлагатай хүнд цаг үед ард иргэд олноор цугларч хорио дэглэмийг зөрчиж байгаа тул аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас сумын ЗДТГ- тай хамтран шуурхай арга хэмжээг авч алт олборлож буй газарт үүсээд байгаа нүх, гуу, жалгыг булж далдлах ажлыг Цагдаагийн байгууллагын хяналт дор хийж гүйцэтгэж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%