Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАВ

2020-02-21

17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2019 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2020.02.21/ боллоо.

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг  уламжлалтай бөгөөд  2019 оны ажлаараа шалгарсан Шарын гол сумын ИТХ-ыг НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.

Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвх санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Азжаргал, Ч.Оюунчулуун, Т.Тулгаа нарыг “ТЭРГҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ”-өөр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%