Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

2020-02-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн алба жил бүр сумдын ИТХ-ын ажилтай танилцаж,  ажлын бүтээмж, үр дүнг нь дүгнэж, “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ыг шалгаруулдаг уламжлалтай.

Үүний дагуу 2020 оны 2 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Хонгор, Орхон, Шарын гол, Дархан ИТХ-ын  авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, дотоод ажил, архив бичиг хэргийн стандарт, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хэлэлцсэн асуудлын оновчтой байдал, тогтоолын хэрэгжилт, төлөөлөгчидтэй ажилласан байдал, иргэдийн оролцоо, Иргэний танхимын үйл ажиллагаа, ГХУСАЗСЗ-ийн ажил, ХАСХОМ увийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн/ бүрдүүлэлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

            Шарын гол сумын ИТХ

Шарын гол сумын ИТХ нь 2019 онд ИТХ-ын Хуралдааныг нийт 4 удаа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 20 удаа хуралдаж, 67 тогтоол шийдвэрийг батлан, хэрэгжилтийг нь хангуулан ажиллажээ.

Ажлын 5 хороод нь нийтдээ 16 удаагийн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Сумын ГХУСАЗСЗ-өөс 170 гаруй сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж сумыг ирж бүрэн /25ширхэг/ камержуулсан, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийгдсэнээр гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан. ГХУСАЗСЗ гудамж талбайд үйлдэгдэх, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн ажилласан.

2019 онд 3 удаа Иргэний танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн саналыг авч, сумын ИТХ, Засаг даргын шийдвэр үйл ажиллагаанд тусгажээ.

Хонгор сумын ИТХ

Хонгор сумын ИТХ нь 2019 онд ИТХ-ын Хуралдааныг 4 удаа, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 10 удаа хуралдаж, сум орон нутгийн 32 асуудлыг хэлэлцэн, 22 тогтоолыг баталж, хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна.

Хонгор сумын бэлчээр ашиглах журам”-ыг батлуулан гарын авлага болон дагуу ХЗДХЯ-нд бүртгүүлсэн, нийтээр дагаж мөрдөх тогтоолуудын танилцуулгыг бэлтгэж иргэдэд хүргэж, тогтоол шийдвэрийг сурталчилсан байна.

2019 онд ажлын төлөвлөгөө гарган Иргэний танхимын хэлэлцүүлэг 2 удаа зохион байгуулж, иргэдийн саналаа илэрхийлэх боломжийг хангажээ.

Орхон сумын ИТХ

Сумын ИТХ нь 2019 онд үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох Хуралдааныг 3 удаа товлон хуралдуулж, сумын хөгжлийн бодлогын бичиг баримтыг баталжээ.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 онд 17 удаа хуралдаж, сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх болон цаг үеийн нэн шаардлагатай 52 тогтоол баталжээ.

Үүнд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг жилд 2 удаа зохион байгуулж гарсан саналуудыг сумын бодлого шийдвэрт тусгасан бөгөөд Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг хийж “Нэг төлөөлөгч-Нэг санаа” ажлыг зохион байгуулж, эхнээсээ ажлууд зохион байгуулан үр дүнгээ өгч байна.

Мөн Сэлэнгэ Зүүнхараад байцааны төрөл олшруулах, сонгино, сармис тариалах талаар, Төв аймгийн Батсүмбэр суманд МАА-г хөгжүүлэх зорилгоор Үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцаж туршлага судалсан байна.

2019 онд 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, цахим хэлбэрээр иргэдээс санал авч ажил хэрэг болгосон нь цаг хэмнэсэн, шинэлэг ажил болжээ.

ГХУСАЗСЗ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг арга хэмжээ болон тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилга гарган ажилласан.

  Дархан сумын ИТХ

Дархан сумын  ИТХ-ын  хуралдааныг  4 удаа  хуралдуулж, 15 асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэсэн байна, Харин Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017 онд 21 удаа хуралдуулж, давхардсан тоогоор 60 гаруй асуудлыг авч хэлэлцэн 28 тогтоол баталж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан байна.

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2017 онд 6 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 500 орчим иргэдийн саналыг авч, холбогдох хэлтэс агентлагийн удирдлагуудад уламжлан, шийдвэрлүүлжээ.

Тус сумын ИТХ нь “Жендэрийн тухай хууль”-ийн 3 заалтыг дотоод журамдаа тусган хэрэгжүүлсэн. ГХУСАЗСЗ нь Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн зэрэг олон шинэлэг ажлыг хэрэгжүүлжээ.

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг  уламжлалтай юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%