Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шилдэг Хурлын байгууллага, Төлөөлөгч шалгаруулах тухай /2020-02-14/

2020-02-14

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд амжилт гарган ажиллаж, 2019 оны ажил үйлсээрээ сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тэргүүлэн ажилласан Баяндалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг нэгдүгээр, Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хоёрдугаар, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг гуравдугаар байрт тус тус шалгарууллаа.
Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх, сонгогдсон тойргийнхоо нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд амжилт гаргаж, ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Даланзадгад сумын 1 дүгээр багаас сонгогдсон Төлөөлөгч Ваанчигийн Мөнхбатыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2019 оны шилдэг Төлөөлөгч”-өөр шалгарууллаа.
Та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%