Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХОТЫН СТАТУСЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

2020-02-13

Монгол Улсын УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Дархан, Эрдэнэтийг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан улсын зэрэглэлтэй хотын статусын эрхзүйн байдлыг тодорхойлохоор УИХ болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдах гэж байна.
Тиймээс Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд “Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль, “Хот тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан хуулийн төсөлд оруулах саналыг урьдчилсан байдлаар хэлэлцэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%