Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн иргэдийн нийтийн хурлын сайн туршлага

2014-12-10

 Увс аймгийн Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) анхан шатны нэгж болох Багийн Иргэдийн Нийтийн Хурлын (БИНХ) үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын ИТХ-ын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

           2014 оны эхэнд БИНХ-аар үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан,  биелэлтийг хуралдаанд жилд 2 удаа тайлагнан ажиллаж байна. БИНХ-ыг  улирал бүр нэгээс доошгүй удаа хуралдуулан өрх гэр, баг, хамт олны өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж гарсан санал, шүүмжэлийг бодит ажил болгон дараагийн хуралдаанд биелэлтийг нь тайлагнан ажиллаж байна. Хурлын хуралдааны зарыг иргэдэд хүргэхдээ айл өрх бүрийг газар нутгийн байршлаар нь хурлын тэргүүлэгчдэд хуваарилан өгч урилга хүргүүлэх, гарын үсэг зуруулах зэргээр зар мэдээлэл хүргэж байна.

         БИНХ бол иргэдийн шууд оролцоог хангах боломжийг бүрдүүлдэг. Иргэд хуралдаа өөрийн биеэр оролцож, саналаа илэрхийлэн сумын ИТХ-аас гаргаж буй бодлого шийдвэрт тусгадаг байх нь чухал. Иргэдийг хуралдаа идэвхитэй оролцдог байлгах үүднээс багийн иргэдийг 4 бүлэг болгон зохион байгууллалтанд оруулсан нь иргэдийн оролцоог нэмэгдүүлж, бүлгээрээ идэвхи санаачилга гарган ажилладаг болжээ.

         Бүлэг болсноор мал ноослох, ямаа самнах, хашаа, худаг, зам засварлах, багийн төвийн хог шороо цэвэрлэх зэрэг хүн хүч шаардсан ажлыг хамт олны хүчээр богино хугацаанд хийж байна. Мөн бүлэг болгон дундын хуримтлалын сантай бөгөөд  “хүүхдийн баяр”, “эх үрсийн баяр”, “ахмадын баяр” зэрэг нийтийг хамарсан баяр ёслолыг тухайн жилд хариуцсан бүлэг нь хуримтлалын сангаас хөрөнгө мөнгөө гарган хариуцан тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

         Багийн төвд гүйлтийн зам, сагсан бөмбөгийн талбай, волейболын талбай бүхий иж бүрэн талбайг залуучуудын  санаачилгаар тохижуулсан бөгөөд жилд 2-оос  доошгүй удаа нийтийг хамарсан уралдаан тэмцээн, үдэшлэг, АХА тэмцээнийг бүлгүүдийн дунд зохион байгуулж тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэн ажиллаж  байна.

           2014 оны 6 сард БИНХ-ын жишиг хуралдааныг багтаа зохион байгуулж,  сумын 3 багийн БИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарт ажлаа тайлагнан харилцан туршлага солилцжээ.

эх сурвалж:  http://www.khural.mn/n/hfbo

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%