Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Та Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших бол 2020 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө шилжүүлгээ хийлгээрэй.

2020-01-17

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ: 
Монгол Улсын ИХ Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр батлагдаж 2019.12.23-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр болсонтой холбогдуулан Иргэн танд тус хуулийн 25 дугаар зүйл Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай хуулийн мэдээллийг хүргэж байна.

25 дугаар зүйл. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох 
25.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол уг шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн өдрийн дараах ажлын өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Иймд Та Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших бол 2020 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө шилжүүлгээ хийлгээрэй.

Сумын ИТХ Ажлын алба.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%