Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТАЛСНЫ 28 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2020-01-16

    Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр билээ.
    Энэхүү түүхэн өдрийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат өнөөдөр /2020.01.16/ тус аймагт амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудаа хүлээн авч санал сэтгэгдлийг сонсож хүндэтгэл үзүүллээ.
    1990 онд манай Дархан хотоос Ардын Их Хуралд 8 депутат сонгогдон ажилласан. Өнөөдөр эдгээр депутатуудаас 3, өөр аймгаас депутатаар сонгогдож байсан 5 хүн манай аймагт ажиллаж, амьдарч байна.
    Уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: "Монгол Улсын төр нэн шинэ, гэгээн түүхийг гардан бүтээлцэж, гарамгай гавъяа байгуулсан хүмүүс бол тэр үеийн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүд-депутатууд юм. Та бүхний гар бие, сэтгэл зүтгэл, оюун ухаанаа чилээн хэлэлцэж баталсан Үндсэн хууль нь Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавьж өгсөн билээ" гэв.
    Мөн шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг сум, аймгийн аварга шалгаруулах шатар сонирхогч, насанд хүрэгчдийн тэмцээнийг аймгийн ИТХ-аас энэ жил амжилттай зохион байгуулсан билээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%