Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 28 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2020-01-14

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын хүрээнд аймгийн ИТХ, Зэвсэгт хүчний 123-р анги, аймгийн БТСГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран Ховд аймгийн алдар цолтой хүчит 48 бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Үндэсний бөхийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон үе үеийн аймаг, сумын цолтой бөхчүүд, бөх сонирхогчид оролцов.

Бөхийн барилдаанд аймгийн арслан С.Ганхуяг, аймгийн арслан Ц.Адъяагаар манлайлуулсан хүчит 48 бөх барилдсанаас Мөст сумын харъяат аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Чандмань сумын харъяат аймгийн харцага Э.Эрдэнэбаяр үзүүрлэж, Ховд сумын харъяат аймгийн начин Ж.Мухтар шөвгөрлөө.  

Бөхийн барилдааны үеэр Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн үзүүлэлт тоглолт үзүүллээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%