Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын салбарын бодлого хариуцсан 6 хороо ажиллаж байна

2014-12-09

    Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын салбарын бодлого хариуцсан Хороодыг байгуулж, ажлын төлөвлөгөө, хурлын байгууллагаас батлан хэрэгжүүлж байгаа бодлогын бусад баримт бичгүүдэд тусгаж ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын 2013 оны хоёрдугаар хуралдааны
2/06  дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОРООДЫН БҮРЭЛДЭХҮҮН


    НЭГ. Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо Үүнд:
  1. О.Цолмон  /Хорооны дарга/                             
  2. Ч.Баярцэцэг
  3. Б.Батбаяр
  4. А.Энхболд
  5. Г.Батбаяр
  6. Р.Эрдэнэбаяр
  7. Б.Эрдэнэтулга
    ХОЁР. Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо Үүнд:
  1. Г.Эрдэнэбат /Хорооны дарга/
  2. П.Эрдэнэбат
  3. Д.Гантуул
  4. Н.Лхагвасүрэн
  5. Г.Баянмөнх
  6. Б.Мөнхбат
  7. Б.Бат-Эрдэнэ
  8. Р.Эрдэнэбаяр
    ГУРАВ. Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хороо Үүнд:
  1. Г.Ганбат       /Хорооны дарга/
  2. Б.Даваасамбуу    
  3. Д.Амгалан
  4. Г.Алтантуяа
  5. Г.Гантулга
  6. М.Энхбаатар
  7. О.Баттулга
  8. Б.Мөнхбат
  9. Г.Тамир
  10. Г.Сүхээ
  11. Ч.Баярцэцэг
    ДӨРӨВ. Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо  Үүнд:
  1. Д.Дэлгэрбаяр   /Хорооны дарга /  
  2. Б.Азжаргал
  3. А.Энхболд
  4. Г.Тамир
  5. Б.Баттогтох
  6. Г.Сүхээ
  7. М.Төмөртогоо
  8. Г.Батбаяр
  9. Х.Батбаяр
  10. Г.Гантулга
  11. Б.Даваасамбуу
  12. М.Энхбаатар
  ТАВ. Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо Үүнд:
  1. Д.Амгалан  /Хорооны дарга/
  2. Г.Ганбат
  3. Х.Батбаяр
  4. Б.Батжаргал
  5. О.Чимэдцэрэн
  6. Б.Эрдэнэтулга
  7. П.Оюунгэрэл
  8. О.Баттулга    
  9. Б.Батбаяр          
  ЗУРГАА.Судалгаа, шинжилгээ хяналтын хороо  Үүнд:
  1. Б.Бат-Эрдэнэ
  2.  Б.Батжаргал
  3.  Д.Гантуул
  4.  М.Төмөртогоо
  5.  Г.Алтантуяа
---------------- оОо --------------

Аймгийн ИТХ-ын 2013 оны
Хоёрдугаар хуралдааны 2/06 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХОРООДЫН АЖИЛЛАХ ЖУРАМ  
    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороод нь хариуцсан ажлынхаа талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг тодорхойлоход оролцож, түүнийг хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусгуулан, хяналт тавьж ажиллахад энэхүү журмын зорилго оршино.
      1. Хороод нь хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудлыг судалж боловсруулах, шалгаж танилцах, дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд асуудал боловсруулж хэлэлцүүлэх ба жил, улирал тутам хийх ажлын төлөвлөгөө гарган аймгийн ИТХ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь дараа улирлын эхний 10 хоногт багтаан Тэргүүлэгчдэд танилцуулж, тайлангаа бичгээр ирүүлж байна.
       2. Хороод нь хяналт шалгалт хийх удирдамжаа аймгийн ИТХ-ын даргаар батлуулна. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, ажилтнууд, эрдэмтэд, иргэдийг өөрийн ажилдаа оролцуулж, оновчтой зөв шийдвэр гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
    3. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шаардлагатай гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудыг урьдчилан судалж Хороон дээрээ хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гарган шийдвэрт тусгах оновчтой санал боловсруулан оролцож байна.
      4. Харъяалсан асуудлын хүрээнд холбогдох газар, хэлтэс, албаны үйл ажиллагаатай танилцах, мэдээ мэдээлэл гаргуулж авах, удирдах ажилтныг урьж уулзах, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтийг гаргуулна.
    5. Хууль тогтоомжуудад тусгагдсан бүх шатны ИТХурал, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг сайтар судалж цаг тухайд нь хэрэгжүүлэх, хяналт тавихад идэвхи санаачилгатай ажиллана.
       6. Хууль тогтоомж, хуралдааны шийдвэрийг сонгогчдод хүргэж сурталчлах, биелэлтийг хянаж шалгах, тайлан мэдээ гаргах ажлыг өгөгдсөн удирдамж, үүргийн дагуу хугацаанд нь зохион байгуулалттай гүйцэтгэнэ.
     7. Хариуцсан ажлын чиглэлээр доод шатны Хурал, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай танилцах, үзлэг шалгалт хийх, мэдээ тайланг нь сонсох шаардлагатай тохиолдолд удирдамж боловсруулан ИТХ-ын даргаар батлуулан гүйцэтгээд зохих зөвлөлгөө өгөх, албан шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх зэрэг арга хэмжээ авч биелэлтийг хангуулах ба шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, хариуцлага тооцуулах арга хэмжээ авч болно.
      8. Хороод үйл ажиллагаандаа иргэд, сонгогчид, уг ажлыг хариуцан гүйцэтгэх болон хяналт тавьж байх үүрэг бүхий албан тушаалтнуудыг аль болох өргөнөөр оролцуулна.
    9. Хариуцсан ажлын хүрээнд багтах асуудал бүрд байнгын судалгаа дүгнэлттэй байж, ямар хүндрэл бэрхшээл, доголдол дутагдал, зайлшгүй шийдвэрлэх, зохицуулах асуудал байгааг тухай бүр нь мэдээлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана.
      10. Хороод нь сард нэгээс доошгүй удаа хуралдах ба  хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал дүгнэлт өгнө.
      11. Хурлын төлөөлөгч бүх хороодын хуралд оролцож санал гаргах, үг хэлэх эрхтэй ба зөвхөн өөрийн харьяалагдах хорооны хуралд таслах эрхтэй оролцоно.
     12. Хорооны үйл ажиллагаанд ИТХ-ын ажлын албаны ажилтнууд туслах ба Хорооны дарга, төлөөлөгчдийг мэдээ, мэдээллээр хангах, хорооны хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах /зар хүргэх, хурлын байрыг бэлтгэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, хурлын тэмдэглэлийг гаргаж хорооны даргад танилцуулан гарын үсэг зурж албажуулах, хорооноос гаргах санал, зөвлөмж, дүгнэлтийн төсөл боловсруулах/ зэрэг ажлыг зохион байгуулна.
     Хороодын эрхлэх асуудал.
НЭГ. Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    НӨУБ-ыг бэхжүүлэх, төлөвшүүлэх, төлөөлөгчидтэй ажиллах
•    Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа
•    Төрийн байгууллага
•    Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт
•    Ард нийтийн санал асуулга
•    Төр, сүм хийдийн харилцаа
•    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
•    Улс төрийн нам
•    Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх
•    Эрх зүйн туслалцаа
•    Өргөдөл, гомдлын асуудал
ХОЁР. Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлал
•    Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт
•    Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
•    Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл тусламж
•    Үйлдвэрлэл, үйлчилгээ хөрөнгө оруулалтыг дэмжих
•    Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах
•    Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих
•    Албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт
•    Улсын болон орон нутгийн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт
•    Санхүүгийн чадавхыг дээшлүүлэх
ГУРАВ. Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Аймгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох
•    Аймгийн хөгжлийн асуудлаарх хөтөлбөрүүд, үндсэн чиглэлийн хэрэгжилт
•    Газрын кадастр, бүртгэл
•    Түлш, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо
•    Орон сууц, нийтийн аж ахуй
•    Техник технологийн шинэчлэл
•    Барилга, хот байгуулалт
•    Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл
•    Хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал
    ДӨРӨВ. Байгаль, орчин, экологийн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалт
•    Мал аж ахуйн бодлого
•    Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал
•    Улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар
•    Геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны бодлого, хяналт
•    Агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал
•    Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал
•    Усны бодлого, нөөц, усны бохирдол
•    Хог хаягдал, дахин боловсруулалт
•    Байгаль орчны судалгаа хөгжил
ТАВ. Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа
•    Хүн ам зүйн бодлого зохицуулалт
•    Хүн амын эрүүл мэнд
•    Нийгэм, хөдөлмөр хамгааллын бодлого
•    Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа
•    Нийгмийн халамж
•    Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
•    Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан
•    Ард түмний түүх соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого
•    Монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл бичиг, соёл урлаг, ёс заншлын талаар баримтлах бодлого
•    Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах
           ЗУРГАА. Судалгаа, шинжилгээ хяналтын хорооны эрхлэх асуудал:
•    Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийх
•    Иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах асуудлыг судлах
•    Аймгийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх
•    Үнийн өсөлт / хэрэглээний/ нөлөөлөх хүчин зүйлс
•    Татвар түүнтэй холбоотой нөлөөлөл
•    Шинжлэх ухаан, нано технологи, биотехнологийн асуудлыг судлах
•    Аж үйлдвэр, газар, түлш эрчим хүчний асуудлаар судалгаа хийх
•    Байгаль орчин, экологийн чиглэлээр судалгаа хийх
•    Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийх
•    Техник технологийн шинэчлэл, үр өгөөж
•    Дархан хотын хөгжлийн асуудалд судалгаа, шинжилгээ хийх

----------------------оОо-------------------------

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%