Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЛОН УЛСЫН АВЛИГЫН ЭСРЭГ ӨДӨР”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ

2019-12-09

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 09-ны өдрийг “Олон улсын авлигын эсрэг өдөр” болгон тунхагласан билээ. Төрийн хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж буй нийт төрийн албан хаагчид болон иргэд олон нийт та бүхэндээ энэхүү өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа юм.

Тэр ч утгаараа бид энэ өдрийг угтаж өмнөх жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуусын дунд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулсан талаар тухай бүр нь мэдээллэж байсан.

Энэ жилийн хувьд “Тээвэр Дархан” ХК-ийн худалдаа эрхлэгчдийн дунд ТӨР-ИРГЭНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА сэдэвт АХА тэмцээнийг “Тээвэр Дархан” ХК-ийн Нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төвийн зааланд 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж явуулахаар төлөвлөж байна.

Төрийн албан хаагчид Та бүхнийг төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг хүсье.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%