Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

2019-12-03

   Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар Хуралдаанаар /2019.12.02/ 2020 оны төсвийн төслийг хэлэлцэв. 2019 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, аймгийн 2020 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж, аймгийн Аудитын газраас 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсвийн төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат, Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны 2019 оны төсвийн гүйцэтгэл, 20120 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны дарга, Төлөөлөгч Б.Жавхлан нар тус тус танилцууллаа.
    Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 3,471.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шилжих хөрөнгө оруулалтаар өмнө онд хэрэгжсэн 14 төсөл арга хэмжээний гүйцэтгэл, чанарын баталгаанд 348.8 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор тооцож, аймгийн ОНХСангийн дээд хэмжээг 3,820.7 сая төгрөг байхаар батлав.
    Хуралдаанаар 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 28,275.3 сая төгрөг, зарлагын гүйцэтгэлийг 28,149.7 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зарлагын гүйцэтгэлийг 33,961.1 сая төгрөгөөр, 2020 оны аймгийн төсвийн орлогыг 20,552.9 сая төгрөг, зарлагыг 16,122.1 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,898.8 сая төгрөг, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 4,083.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зарлагыг 1,025.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 3,820.8 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 46,743.3 сая төгрөгөөр тус тус баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%