Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 15 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТОВ

2019-11-15

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2019.11.15/ боллоо. Энэ удаагийн хурлаар “Монгол Улсын цол,  одон медальд уламжлах тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх, шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө санхүүгийн тайлангаас санхүүгийн тайланд шилжүүлэх тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай”, “Сүмийн зөвшөөрөл сунгах тухай”, “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай” мэдээлэлтэй танилцан, цаашдын үйл ажиллагааг сайжруулах талаар тодорхой саналуудыг гаргалаа.
     Тус Хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанаар “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай”, “Нийтийн тээврийн хэрэгсэл /том оврын автобус/-ийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай тухай”, “Газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”, “Орон нутгийн өмчийн орон сууц, авто машины дулаан зогсоолын түрээсийн төлбөрийн жишиг үнэ тогтоох, гэрээ байгуулах эрх олгох тухай”, “Аймгийн 2019 оны төсвийн өр төлбөрийг барагдуулах тухай”, “Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр тогтлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%