Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛОВ

2019-11-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 11-р сарын 12- ны өдөр хуралдаж дараах гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долдугаар  хуралдааныг  2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Эрдэнэбулган суманд хуралдуулахаар шийдвэрлэв.

2.  Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 1 иргэн, “Алтан гадас одон”-гоор 10 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12 иргэнийг шагнуулахаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Өмчийн тухай асуудлыг хэлэлцэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%