Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙН АУДИТЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

2019-11-11

Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүнг “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран ”Үндсэний Аудитын газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт” сэдвээр инфографик багц мэдээллийг ил тод, нээлттэй хүргэж байна.

            Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 136 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсны 68,4 хувь нь биелэсэн үзүүлэлт гарчээ. Үүнд нийт 7771.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр төлөвлөгдсөнөөс урьдчилсан дүнгээр 4847.9 тэрбум төгрөгийн ажил хийжээ.

Үндэсний аудитын газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт шалгалт хийхэд Улсын төсвөөс төлөвлөсөн хэмжээнээс 38,9 хувиар илүү санхүүжилт олгосон, санхүүжилтийн 58 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, Монгол Улс ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдаж, шинээр концессын гэрээг хязгаарласнаар төлөвлөгдсөн 3434,4 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%