Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-10-31

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөн /2019.10.30/ боллоо.

Уг зөвлөгөөнөөр аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Биеийн тамир спортын газрын үйл ажиллагааны мэдээлэлтэй тус тус танилцаж, Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө.

Мөн иргэдийн эрх ашгийг төрийн өмнө төлөөлдөг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 2019 онд Дархан-Уул аймагт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцын мэдээлэлтэй танилцаж, зарим дутуу үлдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх талаар тодорхой саналуудыг гаргасан юм.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%